Н.Учрал, Ц.Туваан нар улайрч чадвал "Орано майнинг"-ийн хөрөнгө оруулалтын гэрээ энэ онд зурагдана
Linked automatically by name · ⚑ Report an error
Бараг 20 гаруй жилийн өмнөөс яригдсан Францын "Орано Майнинг” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг зурахад ойрхон ирлээ. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны тавдугаар сард манайд ирэхдээ уран олборлолт, эрчим хүчний асуудлыг хөндсөн. Өнгөрсөн 2023 оны 10-р сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад очихдоо хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Тус үйл явдал ураны төслийг хөдөлгөхөд том түлхэц болсон билээ. Өдгөө шинэ ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд идэвхийлэн ажиллаж байгаагаа өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.