"Монгол, Туркмен хоёр улс олон улсын тавцанд хамтран ажиллана"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Туркменистаны тэргүүн Сердар Бердымухамедовын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Ашхабад хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ гэж MIC портал мэдээлэв. Айлчлалын үеэр монголын төрийн тэргүүн туркмены төрийн тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Халхын Маслахатын дарга Гурбангулы Бердымухамедовтой уулзана. Талууд хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар ярилцана. Ухнаагийн Хүрэлсүх мөн Туркмений агуу яруу найрагч, сэтгэгч Магтымгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн харилцаа энх тайван, хөгжлийн үндэс” олон улсын форумд хүндэт зочноор оролцоно. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.