Цалингийн доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслэгдээгүй, мэдэгдэл төдий байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон тухай Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд буй. Тэрбээр мэдэгдэлдээ Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан хурлаар дээрх шийдвэрийг гаргасан. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх санал гаргана гэж онцолсон. Тэгвэл энэ мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.