Дундговьд хонь, тэмээний ноос угаах, самнах үйлдвэр ажиллаж эхэллээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Дундговь аймагт жилд 3000-4000 тонн хонины ноос, 200-300 тонн тэмээний ноос угаах, самнах хүчин чадалтай үйлдвэр ажиллаж эхэллээ. "Их-Онь" компанийн барьсан тус үйлдвэр аймгийнхаа 15 сум болон зэргэлдээх аймгуудаас түүхий эдээ худалдан авч байна. Одоогоор хоёр жилийн хугацаанд 2000 тонн түүхий эд буюу ноос цуглуулаад байгаа аж. Үйлдвэрлэл нь нийлүүлэгчээс ноос хүлээж авсны дараа анхан шатны ангилалт хийгээд буталж, тэжээх процесст оруулсны дараа таван дамжлагаар угааж хатаадаг. Цаашлаад угааж байгаа ноосны тослог, хольц, ширхэг, атираа зэргийг цаг тутамд шинжилж ноосны чанарыг тодорхойлох лаборатори байгуулж байгаа тухай тус компанийн захирал хэвлэлд өгсөн яриандаа дурджээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.