Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Тавантолгой түлш ХХК 2024-2025 оны галлагааны улирлын өвлийн бэлтгэл ажлаа хангаж Төвийн болон Зүүн үйлдвэрт үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Мөн нийслэлийн 43 агуулахад 89.5 мянган тонн түлш нөөцлөөд байна. Галлагааны улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд борлуулалтын 670 гэрээт цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 630 цэгээр борлуулалт хийж байна. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, сошиал орчинд “Шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэх мэдээлэл гарах боллоо. Энэ нь ор үндэсгүй ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.