23/08/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүллээ!
~Мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүллээ~
Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол улсын нэр бүхий иргэд
АНУ-аас “Hash oil” буюу каннабийн охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүллээ.
Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг 2018 оны 08-р сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.