2018.08.28 · niitlelch.mn (Archiv) · Архив

Чингэлтэй дүүргийн багш нар цаашдын зорилгоо хэлэлцлээ

~Чингэлтэй дүүргийн багш нар цаашдын зорилгоо хэлэлцлээ~

Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс дүүргийнхээ багш нарын бага хурлыг /2018-08-27/-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү бага хурлын гол зорилго нь 2018-2019 оны хичээлийн жилд

Чингэлтэй дүүргийн боловсролын салбар, тэр дундаа сургууль цэцэрлэгийн багш нар ямар үйл ажиллагааг нэгдсэн гол зорилго болгож ажиллах, цаашид юунд анхаарах вэ гэдэг тал дээр ярилцах юм.

Тус дүүргийн хувьд энэ жил ерөнхий боловсролын 2 сургууль, 1 цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орж байгаа. Мөн төвийн хороодын ерөнхий боловсролын 24, 23, 50, 5 дугаар сургуулиудад энэ жил шинээр өргөтгөлийн барилга баригдах юм.

Хотжилт, шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой тус сургуулиудын ачаалал хэтэрч 3 ээлжээр хичээллэдэг байсан бол өргөтгөл баригдсанаар 2019 оны хичээлийн жилд 2 ээлжээр хичээллэх боломжтой болох юм.

Мөн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо огт ерөнхий боловсролын сургуульгүй байсан бол Япон улсын Засгийн газрын Жайка төсөлтэй хамтран бага сургуулийн барилгыг барихаар болсон байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.