Угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлье
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг байна. Учир нь, гадна болон дотоод орчны температурын зөрүү багасах тусам зуух, пийшингийн таталт муу байдгаас үүдэн зуухан дахь шаталт дутуу явагддаг байна. Иймд иргэд намрын улиралд галлагаа эхлэээс өмнө ханан пийшингийн татах сувгийг сайтар цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, үнсний шүүр, зуухны хүхээ зэргийг засч янзлах шаардлагатай. Яндангийн хаалт сойлтыг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Тэрчлэн монгол гэртэй айл өрхүүд цас бороо орох үед, гэрийн дулаанаа алдагдуулахгүй байх гэж яндангаа сугалж өрхөө бүтээх нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.