28/08/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн ялыг нэг жилээр нэмлээ

~Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн ялыг нэг жилээр нэмлээ~

Өнгөрсөн баасан гарагт Сөүл хотын дээд шүүх давж заалдах шатны шүүх хурлаар Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн ялыг нэг жилээр нэмэх шийдвэр гаргалаа.

Ингэснээр 66 настай Пак нь 25 жилийн хорих ял, 20 тэрбум воны (17,8 сая ам доллар) торгууль төлөхөөр болж байгаа юм.

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард доод шатны шүүхээс урт хугацааны найз Чой Сүүн шилтэй хуйвалдан Самсунг зэрэг том компаниудаас 77.4 тэрбум воныг Чойгийн удирддаг хоёр санд хандивлахыг шаардсан хэрэгт 24 жилийн хорих ял 18 тэрбум воны торгууль төлөх ял сонсоод байсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.