28/08/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Б.Цэрэндолгор моделийн тэмцээнд хүч үзнэ
~Б.Цэрэндолгор моделийн тэмцээнд хүч үзнэ~
“Mongolian next top model” шоуны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор ирэх есдүгээр сард болох “Дэлхийн супер модель” уралдаанд оролцох болжээ.
Загвар өмсөгчдийн дунд зохион байгуулдаг А зэрэглэлийн эл уралдаанд 120 орны шилдгүүд өрсөлдөх гэнэ.
Тус уралдааны ялагч дэлхийн томоохон агентлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулдгаараа ач холбогдолтой аж.
Б.Цэрэндолгор “Дэлхийн супер модель” уралдаанд оролцоно
Б.Цэрэндолгор нь “Mongolian next top model” шоунд оролцсоноос хойш “Эмоци” продакшн, “Хүлэгү” пикчерсийн хамтын бүтээл “Гурван найз эргэж ирсэн нь” уран сайхны кинонд тоглож, үндэсний оператор “Жи мобайл” компанийн нүүр царай болсон билээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.