03.02.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Хоол үйлдвэрлэгчдийг сургалтанд хамрууллаа

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ажилтан ажиллагсдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг хариуцлага, Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал сэдвээр холбогдох албан тушаалтан ажилтан ажиллагсдад сургалт зохион байгуулж 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар зоогийн газрын ажлын байрны эрсдэлийг үнэлж зөвлөн туслах сургалтыг зохион байгуулав. Зөвлөн туслах үйлчилгээний явцад илэрсэн зөрчлийн шалтгааныг тодорхойлж арилгуулах арга хэмжээ аван цаашид авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.