30/08/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Хаадын тоглоом” киноны үзэсгэлэн Парис хотноо тавигдлаа

~“Хаадын тоглоом” киноны үзэсгэлэн Парис хотноо тавигдлаа~

Дэлхийн №1 цуврал кино болох “Game Of Thrones” буюу “Хаадын тоглоом”-ын үзэсгэлэн Парис хотноо тавигдаад байна. Энэхүү үзэсгэлэн нь ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх аж.

Үзэсгэлэн 2000кв.м талбайг эзэлжээ. Маш олон тансаг хувцас, жижиг хэрэгсэл, бичлэг, дуу чимээ, засал чимэглэл, бүр үнэр нь хүртэл “Хаадын Тоглоом” кинон дотор орсон юм шиг санагдуулах гэнэ. Орчин үеийн боловсронгуй технологиудыг ашиглан кинон дээр гардаг домогт газруудыг бодит мэт мэдрүүлэхээр бүтээсэн аж.

HBO сувгийн энэхүү цуврал нь луун өндөг, гоёл чимэглэл, аварга луунууд, эртний дээл хувцасаар дүүрэн цуврал юм.

Дээрх цувралын хувцас дизайнер Мишел Клаптон хэлэхдээ “Би энэ үзэсгэлэнд зориулж маш их судалгаа шинжилгээ хийсэн. Энэ хүмүүс хэрхэн амьдарч байсныг харуулахын тулд би эртний Монгол болон Япон үндэсний хувцаснаас санаа авч оруулсан. Бид ер бусын ертөнцийг компьютер аргаар биш бодитоор бүтээх ёстой байсан нь л маш том ажил байсан” хэмээжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.