Сонгуулийн үеэр амиа алдсан Б.Баянмөнх агсанд "Чингис хаан" одонг нөхөн олголоо
Linked automatically by name · ⚑ Report an error
2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаат хугацааны үеэр Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дага Б.Баянмөнх харамсалтайгаар амь насаа алдсан. Тэгвэл, түүний дурсгалд зориулж Ардчилсан намаас "Чингис хаан" одонг нөхөн олголоо. Өнөөдөр АН-ын дарга, Шадар сайд Л.Гантөмөрийн тушаалаар тус одонг Б.Баянмөнх агсны гэр бүлд олгосон байна. "Чингис хаан" нь Ардчилсан намын тэргүүн дээд шагнал юм. Ардчиллын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх чиглэлд онцгой үүрэг гүйцэтгэсэн намын гишүүддээ олгодог. Эргэн сануулбал, Б.Баямөнхийг МАН-ын нэр дэвшигчийн сурталчилгааны штабын ажилтан гэмтээж, амь насаар хохироход хүргэсэн юм. Өнгөрсөн сонгуулийн хамгийн харуусалт үйл явдал энэ байсан билээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.