Шинэхэн элсэгчид “эр цэргийн тангаргаа” өргөлөө
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
~Шинэхэн элсэгчид “эр цэргийн тангаргаа” өргөлөө~
Цэргийн болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Хууль сахиулахын их сургуулийн шинэхэн элсэгчид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтаа дуусгаж, өнөөдөр эр цэргийн тангаргаа өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, БСШУС-ын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, Хууль зүйн яамны төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Мөн сонсогчдын ар гэрийнхэн ёслолын ажиллагааг үзэж сонирхохоор ирсэн байлаа. Ийнхүү өчигдөрхөн суралцагчид байсан залуус тангараг өргөснөөр мөр дэс зүүх эрх нь нээгдэж, сонсогч болсноор суралцах эрх нээгдэж байгаа юм.
Хууль сахиулахын их сургуулийн шинэхэн элсэгчид
Ирээдүйн ур чадвартай мэргэшсэн, зөв дадлагатай хууль сахиулагч болох нь эх орныхоо өмнө тангараг өргөж буй залуусын үүрэг. Үүнийгээ ч ухамсарласан шинэхэн сонсогчид нэр төртэйгөөр суралцаж, хууль сахиулах ажилд тасралтгүй суралцаж, мэргэжилтэй чадварлаг болосон хүчин болно гэдгээ хэлж байлаа.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.