03/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Жүжигчин П.Шүүдэрцэцэг “ЭЭЖ” болжээ

~Жүжигчин П.Шүүдэрцэцэг “ЭЭЖ” болжээ~

“Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан оролцогч Энжи буюу А.Эрдэнэцэцэг олны хайр хүндэтгэлийг ихэд хүлээсэн нэгэн.

“Бөдөн шувуу чоно хоёр” хэмээх шүлгийг тун ч хэвлүүхэн унших тэрээр дуучин Чулуунчимэгтэй хамтран “Зүгээр л инээмсэглэ” дууг дуулсан бол өчигдөрхөн өөрийн анхны бие даасан уран бүтээлийг олны хүртээл болгожээ.

Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан оролцогч Энжи буюу А.Эрдэнэцэцэг

“Ээж тандаа” хэмээх тус дууны клипэнд жүжигчин П.Шүүдэрцэцэг тоглосон бөгөөд Энжи тун удахгүй өөрийн цомгоо гаргах гэнэ.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг

“Мундаг охин минь клип ээ гаргажээ. Хайр татам гэж жигтэйхэн, сэргэлэн цовоо, ухаантай авьяаслаг энхрий охин минь чамдаа хорвоогийн хамаг сайн сайхан бүхнийг хүсье. Хархаар хайр хүрээд надад урьд өмнө нь хэзээ ч мэдрүүлж байгаагүй тийм мэдрэмж үлдээсэн бяцхан сахиусан тэнгэр. Ээж байж үзээгүй мэдрэмжийг энэ охиноос мэдрэх үнэхээр гайхалтай байлаа. Баярлалаа чамдаа гүнж минь“ хэмээжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.