03/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын туршилтын нислэг хийгдлээ

~Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын туршилтын нислэг хийгдлээ~

Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын аэродром, терминалын бүтээн байгуулалт дуусаж, эхний туршилтын нислэгийг амжилттай хийсэн байна.

Одоо улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй гурван барилгын ажил болон нисэх онгоцны ангаар буюу агаарын хөлөг хадгалах байрны барилгын ажил хүлээгдэж байгаа аж.

Түүнчлэн боловсон хүчин болон менежментийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг онцоллоо.

БНХАУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй 32.2 км хурдны замын барилгын ажил 75 хувьтай явж байгааг салбарын яам мэдээллээ.

БНХАУ-ын авто зам барих стандартын дагуу баригдаж буй шинэ хурдны зам нь 31 метрийн өргөн зургаан эгнээтэй хоёр урсгалтай зам бөгөөд нийт 140 сая ам.долларын санхүүжилтээр баригдаж байгаа юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.