04.09.2018 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” сэдвээр хичээл орлоо
~“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” сэдвээр хичээл орлоо~
Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2018-2019 оны “Хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн баярын үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 18 ерөнхий боловсролын сургуулийн зам орчин, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Мөн энэ хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаа бяцхан багачууддаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой” хичээл сургалтыг орж байна.
Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч та хүүхдэдээ “Зам хөндлөн болгоомжтой гараарай”, “Машин сайн хараарай” гэх мэт энгийн үгсээр бус тэдэнд зам хөндлөн гарах аюулгүй аргачлалыг зааж сурган, зөв үлгэр дууриал үзүүлээрэй.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.