05/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Үлгэр жишээ жолооч нарыг урамшуулав

~Үлгэр жишээ жолооч нарыг урамшуулав~

Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал ихэсч улмаар зам тээврийн осолд хүүхэд өртөх магадлал өндөр байгаа эдгээр өдрүүдэд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх

Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал өнөөдөр дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид, Улаан загалмайн хорооны сайн дурын хүүхдүүд, ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн сурагчид хамтран замын хөдөлгөөнд соёлтой оролцож явган зорчигчдод зам тавьж өгч байгаа жолооч нарт болон замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож буй жолооч нарыг урамшуулах зорилгоор Машины үнэртүүлэгч болон Машины дугаар бичих зориулалтын цаасыг өгч урамшуулсан байна.

Түүнчлэн замын хөдөлгөөнд суудлын бүс зүүгээгүй оролцож буй жолооч нарт сануулах арга хэмжээг авч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж соёлтой оролцохыг уриаллаа.

БЗД-ийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.