05/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Налайхын 20,9 км автозамыг шинээр барина

Linked automatically by name · ⚑ Report an error

~Налайхын 20,9 км автозамыг шинээр барина~

Засгийн газрын хуралдаанаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамыг шинээр барихаар шийдвэрлэлээ.

Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлж, зам барилгын ажлыг эхлүүлэх явцыг эрчимжүүлэхийг

Сангийн сайдад даалгалаа. Бэлтгэл ажлыг өвлийн улиралд хангаж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ энэ онд багтаан Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх нэн их эвдрэлтэй 2,2 км автозамыг шинэчлэх ажлыг дуусгахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгов.

Зам баригдах газрыг бүрэн чөлөөлж дууссан, барилгын ажлын гүйцэтгэгчээр санал ирүүлсэн таван компаниас Синохайдро компанийг сонгон шалгаруулаад байгаа аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.