06/09/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Улсын начин Д.Анар нүүдэлчдийн гуравдугаар их наадам алтан медаль хүртжээ
Улсын начин Д.Анар нүүдэлчдийн гуравдугаар их наадам алтан медаль хүртжээ
Киргизстан Улсын Иссыкөл нуурын эрэг дээр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар их наадам өчигдөр дөрөв дэх өдрөө амжилт дүүрэн болж өндөрлөлөө.
Энэ наадмаас эхлэн Монгол бөх дэлхийн наадмын бөхийн төрөлд орж байгаа юм. Монгол үндэсний бөхийн төрөлд 14 улсын бөх барилдсанаас Монгол Улсын начин Д.Анар түрүүлэв.
Мөн сүмо, Солонгосын Срым бөхийн барилдаан болж, улсын начин А.Алтанхуяг Срым бөхөөр хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлөлөө.
Манай улсын тамирчид бөхийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр хоёрыг хүртээд байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.