Галлагааны улирал эхэлж, шахмал түлшний борлуулалт эхэлсэн байна
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс элхэн 2024-2025 оны галлагааны улирал эхэлж байна. Энэ галлагааны улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд борлуулалтын 670 цэгээр шахмал түлшийг худалдан борлуулахаас өнөөдрийн байдлаар 542 цэгээс ирсэн захиалгын дагуу 2610 тн шахмал түлш худалдаанд гараад байна. Шахмал түлшний түгээлтийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түгээн ажиллаж байна. Шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд 25 кг-н нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байх юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 42 агуулахад 96000 тонн шахмал түлшний нөөцтэй байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.