06/09/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Хүүхдийн автобусны тоо өнгөрсөн жилийнхээс буурсан байна
~Хүүхдийн автобусны тоо өнгөрсөн жилийнхээс буурсан байна~
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан
Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих нэгдсэн үзлэг, шалгалтыг Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулжээ.
Шалгалтад Нийслэлийн долоон дүүргийн 39 сургуулийн нийт 72 автобус хамрагдсанаас 23 сургуулийн 46 автобус тэнцсэн тул үйлчилгээнд явах зөвшөөрлийг нь олгосон аж.
Харин үлдсэн 26 автобус стандартын шаардлага хангаагүй шалтгаанаар дахин үзлэгт хамрагдах шаардлага хүргүүлжээ.
Үзлэгт хамрагдсан хүүхдийн автобусны тоо өмнөх оны мөн үеэс 43,9 хувиар буурсан үзүүлэлтэй байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.