2018.09.07 · niitlelch.mn (Archiv) · Архив

Загвар өмсөгч Э.Энхболд: Миний ажил ч буянтай ажил шүү

Монголын томоохон “Говь” брэндийн нүүр царай болон олонд танигдсан загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг.

“Монгол модель” агентлаг, Монголын дизайнеруудын холбоонд харьяалагддаг тэрбээр амьдралынхаа ханийг өөрийн ажиллаж буй салбараас сонгосныг уншигчид эчнээ мэдэж буй биз.

Загвар зохион бүтээгч, “O couture” салоны захирал Д.Отгонжаргал түүний гэргий. Монголын загварын ертөнцийн нэгэн сайхан хосууд хэмээгддэг.

Түүний гэргий Загвар зохион бүтээгч, “O couture” салоны захирал Д.Отгонжаргал

Хүн өөрийн дуртай ажлаа сонгон хийвэл, амьдралдаа огт ажиллаагүй мэт амьдрах болно хэмээсэн байдаг.

Загвар өмсөгч Э.Энхболд “Миний ажил ч буянтай ажил шүү. Ажлаа хийнгээ аятайхан сайхан газраар аялаад ирнэ, бас болоогүй цалинтай гэж байгаа“ хэмээжээ.

Загвар өмсөгч Э.Энхболд

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.