07.09.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Балетчин Р.Булган ОХУ-ын Пермийн театрын гоцлооч боллоо

~ Балетчин Р.Булган ОХУ-ын Пермийн театрын гоцлооч боллоо~

Монгол балетчин Р.Булган ОХУ-ын Пермь хотын Дуурь, балетын театрын гоцлооч болжээ.

Тэрбээр ХБНГУ-д төрсөн бөгөөд Монголд Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгийн удирдлагад балетаар хичээллэж байгаад тус хотын, алдарт Вагановын дэг сургуультай тусгай мэргэжлийн сургуулийг зорьсон байна.

Төгсмөгцөө театрт балетын гоцлоочоор уригдсан тэрбээр гурав хоногийн өмнө анхны тоглолтоороо суут П.И.Чайковскийн “Хунт нуур”-т цагаан болон хар хунгийн дүрийг амжилттай бүтээжээ.

Р.Булган энэ оны тавдугаар сард балетын хот Пермьд болсон 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.