Аяны хүрээнд Баян-Өлгийд хорт хавдар 33 хүнээс илрүүлж, 10 мэс ажилбар хийжээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Монгол орон даяар 14 дэх жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий аймагт ажиллалаа. Аяныг санаачлан хэрэгжүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар тус аймагт 1660 хүнд үзлэг, оношилгоо хийснээс хортой хавдар 11, хортой гэж сэжиглэгдсэн 33, хоргүй хавдрын 96 тохиолдол илрүүлснээс гадна газар дээр нь 10 мэс ажилбар хийсэн байна. Мөн үзлэгийн явцад эсийн 73, эдийн 49 шинжилгээ хийсний дээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалт зохион байгуулж, олон нийт иргэдэд хавдрын өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.