10/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Өнөр бүл”-ийн сурагчдад сургалт мэдээлэл хийлээ

“Өнөр бүл”-ийн сурагчдад сургалт мэдээлэл хийлээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион явуулж буй “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Өнөр бүл” хүүхдийн халамж, асрамжийн төвд “Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдал” сэдэвт өдөрлөгийн зохион байгууллаа.

“Өнөр бүл” төв нь 200 орчим хүүхэдтэй бөгөөд МХЕГ-ын улсын ахлах байцаагчид асрамж, халамжийн газарт тавигдах эрүүл ахуйн шаардлага, хоол хүнсний аюулгүй байдал, ариутгал халдваргүйтэл, угаалга цэвэрлэгээг хэрхэн хийх талаар нийт ажилтнуудад сургалт явуулсан юм.

Өдөрлөгийн үеэр “Сүүн шүдхэн” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, эмч Н.Дөлгөөн, шүдний эмч нар тус төвийн 7-18 насны хүүхдүүдэд шүдээ хэрхэн зөв угаах болон амны хөндийн эрүүл ахуйн сэдвээр сургалт хийж, 2-10 насны 86 хүүхдэд үзлэг хийж, шүдний хорхойдолтоос сэргийлэх фторт түрхлэгийг түрхэж, зөвлөгөө өгсөн юм.

Мөн АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ч.Батсүрэн тус төвийн охидуудад “Охидын эрүүл мэнд, эрүүл ахуй” сэдвээр сургалт хийж, тусгайлан уулзаж, зөвлөгөө өгөв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.