06.02.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв

Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden

2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохиролцжээ. Уг зээлийн хүү жилийн 0.15 хувь, хугацаа 28 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм байна. Уг зээлийн хөрөнгөөр дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдийг 100 хувь санхүүжүүлэх бөгөөд зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Польшийн талд хүргүүлэх аж. Зээлээр хэрэгжүүлэх төслийг Польш Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компани гүйцэтгэх бөгөөд тухайн экспортлогчийн Монгол Улсад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 60 хувь нь тус улсын гарал үүсэлтэй байх үндсэн шаардлагыг тавьжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 83.2 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.