2018.09.11 · niitlelch.mn (Archiv) · Архив

“Киви” хамтлаг VS Кардашианыхан

~”Киви” хамтлаг VS Кардашианыхан~

Монголын рок попын тогоонд хуруу дарам цөөн охидын нэгдэл бол “Киви” хамтлаг билээ.

Тус хамтлагийн продюсер, Ая зохиогч Б.Ангирмаа нь өөрийн бие даасан “Сэтгэл догдлуулсан орой” хэмээх тоглолтоо энэ сарын 28,29-нд “Corporate convention center”-т 19:00 цаг доор хийх гэж буй.

продюсер, Ая зохиогч Б.Ангирмаагийн бие даасан тоглолт болно

Тоглолтын танилцуулгад зориулан даруулсан Б.Ангирмаа болон “Киви” хамтлагийн бүх гишүүдийн оролцсон зураг цахим ертөнцөд нэгэн шүүмжлэлийг дагуулах болжээ.

Америкийн телевизийн реалити шоуны од гэр бүл болох Кардашианыхан ээжтэйгээ 2014 онд Космополитан сэтгүүлд ийм байдлаар авахуулсан байдаг. Бүсгүйчүүд маань зургийн тавилтыг тун төстэй хуулбарласан бололтой шүү.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.