11/09/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
“Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд 60 тонн төмс хураан авчээ
~”Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд 60 тонн төмс хураан авчээ~
Орхон аймгийн Баян-Өндөр сум 21 багтай. Эдгээр багийн ажилчдыг Монгол орны эрүүл хөрс шороонд ургасан хүнсний ногоогоор хангах зорилгоор “Эко Баян-Өндөр” төслийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 4 хүлэмжинд нарийн ногоо, өөр бусад талбайд чацаргана, үхрийн нүд, лууван, манжин, төмс тариалжээ.
Хамгийн гол нь цэвэр Монгол сортын үрээр тарьж ургуулсан нь онцлог гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр ургац хураалт хийсэн бөгөөд 6 га талбайд тариалсан төмснөөс 60 орчим тонн төмс хурааж авчээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.