12.09.2018 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Налайх дүүрэг дэргэдээ “техникийн үзлэгийн төв”-тэй боллоо
Статистик судалгаагаар Налайх дүүрэгт 8000 гаруй машин, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 6000 гаруй нь байнгын ашиглагдаж байдаг байна.
Тэгвэл эдгээр тээврийн хэрэгсэл эзэмшигчид техникийн оношилгоог заавал Улаанбаатар хот руу явж бусад дүүргүүдэд хийлгэдэг байсан бол ийнхүү дүүргээсээ үйлчилгээ авах боломжтой боллоо.
Тус төвийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 09-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцлоо.
Техникийн үзлэг оношилгооны төв нь Уурхайчдын байрны хажуугийн Дэнж өгсдөг зам дагуу байрлаж байна.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.