12/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

СЗХ: Даатгалын гэрээ байгуулаагүй жолооч нарыг даатгагчид шууд хуваарилна

~Даатгалын гэрээ байгуулаагүй жолооч нарыг даатгагчид шууд хуваарилна~

Санхүүгийн зохицуулах хороо энэ оны 271 дүгээр тогтоолоор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчилж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.

Ингэснээр Хорооноос хуваарилсан жолооч нартай даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа нэмэлт нөхцөл шаардахгүй даатгах, мөн даатгагч нарын хохирол нөхөлтийн харьцааг тооцох хугацааг тодорхой болгосон зэрэг нарийвчилсан зохицуулалт бүрдэж буй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.5-д тус тус заасны дагуу журмыг хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлэж, Хорооны цахим хуудсанд байршуулснаар хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.