12/09/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Парапауэрлифтингийн тэмцээнд Э.Содномпилжээ аваргаллаа
~Парапауэрлифтингийн тэмцээнд Э.Содномпилжээ аваргаллаа~
Япон улсад болж буй Парапауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.
Уг тэмцээнд манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байгаа бөгөөд Э.Содномпилжээгийн хувьд 107 кг-ын жинд өрсөлдсөн байна.
Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэх хуваарьт дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн байна. Ингэснээр өмнөх амжилтаа дөрвөн кг-аар ахиулжээ. Харин мөнгө, хүрэл медалийн Ираны тамирчид (238, 222 кг өргөж) эзэлжээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд зохион байгуулагдана. Манай улсын тамирчид маргааш ирэх бөгөөд Э.Содномпилжээгийн дараагийн тэмцээн Азийн наадам гэнэ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.