14/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шинэхэн аварга Наоми Осака “Ниссан моторс”-ийн нүүр царайгаар тодорлоо

Америкийн их дуулга тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн залуу тамирчин Наоми Осакаг тойрсон нэгэн мэдээлэл цацагдаад байна.

Тодруулбал Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан моторс” компани талбайн теннисний US Open тэмцээний шинэхэн аварга Наоми Осакаг компанийнхаа шинэ нүүр царайгаар тодруулсан байна.

Шинэхэн аварга Наоми Осака “Ниссан моторс”-ийн нүүр царайгаар тодорлоо

Тэрбээр өнгөрөгч бямба гарагт талбайн теннисний ганцаарчилсан төрөлд АНУ-ын алдарт теннисчин 36 настай Серена Уилямсыг ялж, 20 насандаа дэлхий дахинд өөрийгөө таниулсан бөгөөд Их Дуулгын тэмцээнээс цом хүртсэн анхны Япон тамирчин болсон байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.