14.09.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Монгол тахь эх нутагтаа…

Прага хотын Амьтны хүрээлэн төрөл зүйлийнхээ хувьд устах аюулд тулгараад байсан тахийг үржүүлэн хамгаалж, эх нутагт нь хүргэх хөтөлбөрийг сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.

Уг хөтөлбөрийнхөө хүрээнд дагуу говийн их дархан цаазат газрын Хөмийн тал болон Тахийн талд нийтдээ 31 тахь нутагшуулаад байна.

Ийнхүү тахийг эх нутагт нь амжилттай нутагшуулж ирсэн Бүгд найрамдах Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекыг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх талаар ярилцсан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Прага хотын амьтны хүрээлэн хооронд

Монголын баруун хэсэг дэхь бөхөн болон хавтгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан Нэн ховор зүйл амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах асуудлаар санал солилцжээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.