Улаанбурханы нэмэлт вакциныг бүх насныханд үнэ төлбөргүй хийж эхэллээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт орон даяар эхэлээ. Тодруулбал, манай улсад өнгөрсөн долоодугаар сард улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол илэрсэн. Улмаар Баян-Өлгий аймагт 8, Улаанбаатар хотод 4 тохиолдол илэрсэн. Тиймээс энэ удаад улаанбурханы вакциныг бүх насныхан хийлгэхийг ЭМЯ, НЭМҮТ-өөс уриалж байна. Хийлгэхдээ товлолт тундаа бүрэн хамрагдаагүй бол нөхөж, бүрэн хамрагдсан насан хүрэгчид нэмэлтээр хийлгэнэ. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэснээр I тун 93 %, II тун 97 % дархлаа тогтоно. Иргэд та бүхэн улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэхээр бол 8 хүртэлх насны хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-д, бусад насныхан ХӨСҮТ-д хандаж үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.