17/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шивээхүрэн-Сэхэ боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үеэрээ аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, Гашуунсухайт,

Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөтгөх, нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Харин маргааш өдөр нь буюу энэ сарын 16-нд тэрбээр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллалаа. Шивээхүрэн боомтоор өдөрт “МАК- Нарийн сухайт”, “Тавантолгой шин”, “Дөрвөн зам транс”,

“Рояалмоунт” зэрэг 17 компани нүүрс тээвэрлэлт хийж, хоногт 750-800 тээврийн хэрэгсэл нэвтэрч 60-80 мянган тн нүүрс экспортолж байна. Энэ нь өнгөрсөн оны тээвэрлэлтээс 3,2 хувь өссөн үзүүлэлт ажээ.

Шивээхүрэн боомтод ажилласныхаа дараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сэхэ боомтын орох, гарах талын 4 гарцаар нэвтэрч буй нүүрс тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хүлээлгийн талбай, Олон улсын чанарын хяналтын төв, Хүүхдийн цэцэрлэг, худалдааны зах, мах боловсруулах болон хөргөх үйлдвэртэй танилцлаа.

Энэ үеэрээ Өвөр Монголын Альшаа аймаг болон Сэхэ боомтын удирдлагуудтай уулзаж, Шивээхүрэн-Сэхэ боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

Сэхэ боомтод гарах, орох гарцыг нэмэгдүүлэх ажил ид хийгдэж буй бөгөөд ирэх сарын эхээр боомтын хүчин чадал нэмэгдэх боломжтой болно гэдгийг тус боомтын дарга тэмдэглэж байлаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.