17/09/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
НӨАТ: ТАВАН САЯ төгрөгийн 21 азтан ТОДОРЛОО
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр буюу энэ сарын 16-нд явагдаж өнгөрлөө.
Энэ удаагийн тохиролд 2018 оны наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм.
Азын дугаар: 17822285
Тус тохирлоор:
-50 мянган төгрөгийн азтан 19,447
-200 мянган төгрөгийн азтан 1,970
-Нэг сая төгрөгийн азтан 196
-5 сая төгрөгийн азтан 21
-10 сая төгрөгийн азтан 1 буюу нийт 21,634 азтан тодорсон юм. Үүнээс 18,285 азтан нь Улаанбаатар хотоос тодорчээ.
Супер шагналын сан 125 сая төгрөгт хүрсэн ч энэ удаагийн тохирлоор азтан тодорсонгүй.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.