21/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

АНХААР: Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн гарах чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээлээ

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас шалтгаалан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам, даваа цасанд хаагдан хальтиргаа гулгаа, мөсжилт үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор

Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд гарах хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байсан.

Тэгвэл Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд гарах замыг нээлээ. Орон нутгийн зам, даваанууд дээр АЗЗА компаниуд ажиллаж, замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэж байна.

Иймд зарим газар зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч, тээвэрчдийг хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.