25/09/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
“Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын шилдэг моделиуд өрсөлдөнө
Загварын салбарын шинэ нүүр царайг тодруулах зорилгоор “Боловсрол суваг” телевиз АНУ-ын CBS студийн албан ёсны эрхтэйгээр “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийг хоёр дахь жилдээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн энэ жилийн дугаарууд илүү олон онцлогтой байх болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан мэдээллээ.
Тодруулбал энэ жил Монгол улсаас гадна Өвөр Монгол, Буриад улсын модель охид шалгаруулалтад оролцож гурван улсын шилдгийн шилдэг моделиуд хоорондоо өрсөлдөхөөр болсон байна.
Энэ жилийн хувьд зураг авалтын агуулга улам баялаг, сонирхолтой болж байгаа аж. Учир нь нэвтрүүлгийн багийнхан Буриад болон Өвөр Монгол улсад очиж зураг авалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.