26/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэв

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу 9 дүгээр сарын 24-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын харилцан айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийн Монгол Улсад хийсэн айлчлал үр дүнтэй, тухайлбал, Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэр баригдах болсон явдалд иргэд сэтгэл хангалуун байгааг уламжлав.

Тэрбээр Азийн Буддистуудын энх тайваны бага хурлаас ирэх жил Монгол Улсад зохион байгуулах энх тайвны төлөөх шашин хоорондын яриа хэлэлцээнд Энэтхэг Улс дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн бол

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Гандантэгчэнлин хийдэд бурхан Будда, түүний хоёр шавийн сэрэг дүрийг бүтээж өгөх ажил дуусах шатандаа орсныг тэмдэглэж, ойрын хугацаанд хүлээлгэж өгөхөө илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урив.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.