26/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Бүргэдчин охидын дунд тэмцээн зохион байгууллаа

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг “Алма толгой” хэмээх газарт есдүгээр сарын 22-нд бүргэдчин охидын дунд тэмцээн байгуулаа.

Монголын казахуудын дундаас төрөн гарсан анхны бүргэдчин эмэгтэй болох Х.Алмагийн нэрэмжит уг тэмцээнд тус аймгийн Алтай, Сагсай, Улаанхус, Толбо сумаас 8-16 насны 12 бүргэдчин охин оролцлоо.

Бүргэдчид бүргэдээ өөртөө дасгасан байдлаа олон түмэнд сонирхуулж өрсөлдөв. Тэмцээний онооны дүнгээр Улаанхус сумын бүргэдчин Н.Сулушаш тэргүүлж, Б.Балдыр, С.Ахелик нар удаах байрт шалгарав.

Дашрамд хэлэхэд, бүргэдчин охин Н.Айшолпан 2014 онд найруулагч Отто Беллийн “The Eagle Huntress” кинонд тоглож дэлхий дахинд танигдсанаас хойш Баян-Өлгий аймагт бүргэдээр ан хийх, уралдаан тэмцээнүүдэд оролцох охидын тоо нэмэгдээд байгаа юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.