26/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Завхан аймгийн ОБЕГ-т “Бэлэн байдлын үзлэг” хийлээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр баталсан А/290 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Завхан аймагт 09 дүгээр сарын 23-наас эхлэн зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байгаа юм.

Энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бэлэн байдлын үзлэгт Завхан аймгийн 12 сум, Увс аймгийн 10 сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн хамрагдана.

Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх ажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.