27/09/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Төрийн албаны машиныг амины ажилдаа ашиглавал ХАРИУЦЛАГА тооцно!
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглуулахгүй байх шийдвэр гаргасны дагуу төрийн албаны машинд “Албан хэрэгцээнд” гэсэн тэмдэглэгээ нааж эхэлжээ.
Төрийн албаны машиныг амины ажилдаа ашигласан тохиолдолд 97178008 дугаарт хандах боломжтой юм.
Хэрэв тухайн машины жолооч албаны бус хэрэгцээнд ашигласан бол авто баазаар нь дамжуулж хариуцлага тооцох, харин албан тушаалтан албаны бус зориулалтаар ашигласан бол харьяа байгууллагад нь мэдэгдэж, хариуцлага тооцно гэж мэдэгдэж байгаа билээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.