02.10.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Архангай аймагт 100 гаруй үзмэртэй “Албаны музей” нээгдлээ

Архангай аймгийн Онцгой байдлын газраас Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан бүтээн байгуулалтын томоохон ажил болох Албаны түүхэн музейн нээлтээ хийлээ.

Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдын өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоон, тамга тэмдэгний дардас, гал сөнөөгчдийн сургалтын видео хальс,

аврагчдын хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдээд байна.

Онцгой байдлын газрын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Албаны музейг байгуулаад байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.