08.02.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
24 хувьцаат компанийн 60,077 ширхэг хувьцаа арилжигдлаа
2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн 60,077 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Женко тур бюро” компани хамгийн өндөр буюу 8.49-иар өссөн бол “Хөх ган” 3.14%, “Говь” 0.37%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай 120,000 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,262 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 11,692,155,813.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 829.59 нэгж болж 0.24%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,427,109,544,873.00 төгрөг боллоо.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.