02/10/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Том оврын автомашинуудад шалгалт хийж байна
Нийслэлийн Баянзүрх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх
Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
Тухайлбал гэр хороолол руу чиглэсэн хулгайн тээвэр их байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, зогсолт, зогсоолын журам зөрчдөг,
хүн тээвэр хэтрүүлдэг, хүн тээвэрлэх стандарт зөрчдөг мөн хулгайгаар явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авч ажиллаж байна.
Түүнчлэн тус хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөнд оролцож буй том оврын автомашинуудад хяналт шалгалт хийж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.