02/10/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Дуучин Аделийн ихэр СОШИАЛ ОД болжээ
Их Британийн дуучин Адельтай усны дусал мэт адилхан ихэр байдаг гэнэ.
Шведын иргэн Эллинор Хеллборг дуучин Аделийн шүтэн бишрэгч төдийгүй, хайртай дуучинтайгаа гадна төрхөөрөө ихэд адилхан гэнэ.
Эллинор Хеллборг өөрийн инстаграм хуудсан дээрээ дуучин Адельтай ялгагдахын аргагүй адилхан зурагнуудаа байршуулах дуртай гэнэ.
Хеллборг нь мэргэжлийн нүүр будагчин, нүүр хувиргагч учраас Адельтай төстэй өөрийн царай төрхийг дуучинтай адилхан болгож чадамгай хувиргадаг юм байна.
Швед бүсгүйн инстаграм хуудсан дээрээ байршуулдаг зурагнууд нь олон дагагчтай төдийгүй, тэрээр Адельтай адилхан дүр төрхөөрөө жинхэнэ интернэт-од болжээ.
Ellinor Hellborg
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.