03/10/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
БЗД-ын гадна талбайд “ДУГУЙН ЗОГСООЛ” хийжээ
Нийслэлээс Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас багагүй ажлыг санаачлан хийгээд байгаа билээ.
Тухайлбал Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн санаачлагаар тус дүүрэг гадаанаа дугуйн зогсоолтой болсон байна.
Иргэд автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болсон өнөө үед төрийн үйлчилгээг иргэдэд ая тухтай, таатай орчинд хүргэх зорилтын хүрээнд тус зогсоолыг дүүргийн ЗДТГ-ын аж ахуйн тасгийн ажилчид өөрсдийн гараар хийсэн байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.