05/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монголын энхийг сахиулагчид САЙН ҮЙЛС хийлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажилллагааны долоодугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэсэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хүлээн авч уулзах,

тэдний эр зориг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа есдүгээр сарын 28-ны өдөр болсон юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 18 алба хаагч энхийг сахиулах үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд ирсэн билээ. Манай энхийг сахиулагчид монгол хүн, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, үүрэг гүйцэтгэсэн газар орныхоо хүүхэд багачуудыг баярлуулан сайн үйлс бүтээжээ.

Саад бэрхшээл, айдас түгшүүрт бүс нутгийн иргэдийн энх амгалан, амар тайвны төлөө хүчин зүтгэхийн зэрэгцээ, мод, чулуунаас өөр зугаацах наадгай хомс бяцхан хүүхдүүдийг манай энхийг сахиулагчид өөрийн үрээс үл ялган чин сэтгэлээсээ тусалж, төрөл бүрийн тоглоомуудыг гарын дорх материалаар урлан өгч инээд хөөр бэлэглэсэн нь энэ ажээ.

Ийнхүү үүргээ амжилттай гүйцэтгэж эх орондоо ирсэн эрэлхэг зоригт алба хаагчдаа Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, Хүндэт жуух бичиг, Дотоодын цэргийн алдар медалиар шагнасныг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.