08/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Удамшсан авьяасаа ургуулж, хөгжүүлж явна…

“Ulaanbaatar international pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Спортын төв ордонд боллоо.

Монгол Улсад хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд АНУ, Унгар, БНХАУ, Бразил, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 411 тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөв.

Тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын хөвгүүд барилдаж, мөнгө, хүрэл медаль хүртэв.

Тэднийг Манлай, Мандах гэдэг бөгөөд жюү жицүгийн төрөлд өрсөлдсөн юм.

“Аав шигээ бөх болох сонирхолтой. Сууж үүрэх мэх хийх дуртай. Сайн бөх болохыг хүсдэг учраас гэртээ бэлтгэл хийдэг хэмээн” тэд тэмцээний дараа хэлэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.